Эмгэнэл илэрхийлэх тухай

ЖАНЧИВЫН ОЮУНГЭРЭЛ

(1955-2020)

 

Монголын бизнесийн манлай лидерүүдийн нэг, Петровис группийг үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, Худалдааны гавьяат ажилтан, Газрын тосны шинжлэх ухааны доктор Жанчивын Оюунгэрэл 2020 оны аравдугаар сарын 29-нд таалал төгсч, Монгол Улсад нөхөх аргагүй хүнд гарз тохиолоо.

Ж.Оюунгэрэл 1955 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр  ОХУ-д нефтийн инженер-эдийн засагч мэргэжлээр суралцаж, 1979 оноос эзэмшсэн мэргэжлээрээ улсын байгууллагуудад ажиллажээ. Улмаар 1990-1992 онд Нефть, импорт хангамж нэгтгэлийн Ерөнхий захирал, 1992-1996 онд "НИК" ХХК-д Ерөнхий захирлыг албыг хашиж, 1996 оноос насан эцэс болтлоо "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байжээ.

Нийгмийн өндөр идэвхтэй Ж.Оюунгэрэл нь сүүлийн жилүүдэд технологи, боловсрол, газрын тос, санхүүгийн салбарт олон арван төслийг санаачилж, амжилттай удирдаж, хөрөнгө оруулж шинэ үеийн залуусаа дэмжиж ирсэн юм. Түүний хөрөнгийн зах зээл, чөлөөт эдийн засаг, бизнесийн эрх зүйн хөгжилд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр ямагт дурсагдах болно.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье

--

Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах Зөвлөлийн Дарга нар болон нийт гишүүд

 

Must Read