BCM OCTOBER 2020 MONTHLY MEETING RECAP

The Business Council of Mongolia’s (BCM) Monthly Meeting was held on 21 October 2020 in the Ballroom of the Shangri-La Hotel, with Chairman Ts.Tumentsogt hosting for an audience of around 120 people.

This was the first in-person meeting held in the year 2020, as restrictions on gatherings to prevent an outbreak of COVID-19 in Mongolia have been lifted. Mongolia still has no cases of community transmission, with all the cases of COVID-19 being imported. This Monthly Meeting was sponsored by Newcom Group.

The meeting started off with an update on Mongolia’s economic outlook by Bank of Mongolia Governor Mr. B.Lkhagvasuren. Although there still remains a high level of uncertainty, the global economic recovery has been better than expected. The world’s economy is forecasted to contract by 4.4 percent this year, whereas previous estimates stated 5-6 percent. Mongolia’s economy is expected to contract by 2 percent in 2020, and grow by 6 percent in 2021. More details from the update can be found in the Governor’s presentation linked below this recap.

The rest of the BCM Monthly Meeting continued in two segments: an Ambassador’s Roundtable with Ambassadors of six embassies, and then a panel discussion on green economic growth and green finance.

Chaired by CEO of Bloomberg TV Mongolia Mr. E.Dolgion, the Ambassador’s Roundtable featured the following ambassadors:

  • H.E. Ms. Catherine Ivkoff, Ambassador of Canada to Mongolia
  • H.E. Mr. Jörn Rosenberg, Ambassador of Germany to Mongolia
  • H.E. Ms. Laura Bottà, Ambassador of Italy to Mongolia
  • H.E. Mr. Michael S. Klecheski, Ambassador of the USA to Mongolia
  • H.E. Mr. Mohinder Pratap Singh, Ambassador of India to Mongolia
  • H.E. Mr. Traian Hristea, Ambassador of the European Union to Mongolia

Ambassadors briefed the audience on how COVID-19 has impacted their respective countries as well as the various social and economic measures their governments have taken in response. Many countries are also developing various vaccines, and Indian Ambassador Mohinder Singh mentioned he has hope that India will have a vaccine ready around February of next year. Furthermore, Mongolia’s removal from the EU list of non-cooperative tax jurisdictions – the “greylist” – seems imminent. “I believe we will very soon witness a happy ending,” stated Traian Hristea, EU Ambassador to Mongolia.
 


After a short break, a panel discussion was held on the theme “Green Economic Growth and Green Finance,” moderated by Investment Director at Newcom, Ms. M.Namuun. Newcom Group is a vanguard of Mongolia’s green energy sector. It established Mongolia’s first green power project in the Gobi region, and currently has multiple renewable projects under implementation. On the panel were:

  • Mr. Arnaud Heckmann, Principal Urban Development Special, East Asia Department, ADB
  • Dr. Z.Batjargal, National Focal Point, Green Climate Fund
  • Dr. D.Gan-Ochir, Chief Economist, Bank of Mongolia
  • Mr. E.Orchlon, Chief Investment Officer, Newcom Group
  • Ms. G.Tuul, Director of the Eco Banking Department, XacBank

Panelists emphasized that the effects of climate change are not something to anticipate in the far future, but rather something that is affecting the country today, as desertification is already reducing pastures. Mongolia is “drying up.” Mongolia needs about USD 13 billion by 2030 to reach various green targets. Though this may seem like a huge figure, about USD 8-9 billion will probably be secured, and Dr. Batjargal believes we have an 80-90% chance of the targets being fulfilled. The BoM has started recording Green Loan Statistics, and will soon publish a manual for environmental and social risk assessment. However, green loans currently account for only 2.2% of total loans in Mongolia.

The issue of climate change is incredibly complex an addressing it will require the participation of virtually every sector of society. Thus, it is key that various public and private initiatives have cohesion, so that the various measures have greater synergy, stated Mr. Heckmann from the ADB.

More information on the Monthly Meeting can be found from the Editor’s full notes linked below.

Links:

  1. Editor's full notes
  2. Economic Outlook (Mongolian) - by B.Lkhagvasuren, BoM Governor
  3. The BoM's Role in Green Finance (English) - by D.Gan-Ochir, BoM Chief Economist

2020 ОНЫ 10-Р САРД ЗОХИОН БАЙГУУЛСАН МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮХ ГИШҮҮДИЙН САРЫН УУЛЗАЛТЫН ТОЙМ МЭДЭЭ

Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ)-ийн Бүх Гишүүдийн Сарын Уулзалт 2020 оны 10-р сарын 21-ний өдөр Шангри-Ла зочид буудлын Танхимд 120 орчим гишүүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдаж, Удирдах Зөвлөлийн Дарга Ц.Түмэнцогт нээлтийн үгийг эхлэв.
 
Монгол Улсад COVID-19 вирусын дэгдэлт гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс уулзалт цуглаан зохион байгуулах хоригийн хязгаарлалтыг цуцалсантай холбогдуулан 2020 оны анхны биечилсэн Бүх гишүүдийн Сарын уулзалт байлаа. Монгол улсад COVID-19-ийн олон нийтэд дамжин халдварлах тохиолдол одоогоор бүртгэгдээгүй байна. Уг сар бүрийн уулзалтыг ивээн тэтгэсэн - Иьюком Групп.
 
Уулзалт Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлын талаархи шинэчилсэн мэдээллээр эхэллээ. Тодорхой бус байдал үргэлжилсээр байгаа хэдий ч дэлхийн эдийн засгийн сэргэлт хүлээгдэж байснаас илүү сайжирсан байна. Дэлхийн эдийн засаг энэ онд 4.4 хувиар агшина гэж таамаглаж байсан бол өмнөх тооцоогоор 5-6 хувьтай байсан. Монгол Улсын эдийн засаг 2020 онд 2 хувиар буурч, 2021 онд 6 хувиар өсөх төлөвтэй байна. Шинэчлэлийн дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү тоймын доор байгаа линк дээр дарж прэсэнтазтай танилцан харна уу.
 
Уулзалт хоёр хуралдаанаас бүрдсэн бөгөөд эхний хуралдаанд зургаан улсын Элчин сайд нар оролцсон, дараагийн хуралдаанд ногоон эдийн засгийн өсөлт ба ногоон санхүүжилтийн талаархи хэлэлцэв.
 
Bloomberg TV Mongolia-ийн Гүйцэтгэх захирал Э.Долгионоор удирдуулсан Элчин сайдын дугуй ширээний уулзалтад дараахь Элчин сайд нар оролцов:

  • Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Кэтрин Ивкоф
  • Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ноён Ёорн Розенберг
  • Бүгд Найрамдах Итали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Лаура Ботта
  • АНУ-аас Монгол Улсад суух Элчин ноён Майкл С. Клечески 
  • Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа  Элчин сайд Мохиндер Пратап Синхгх
  • Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Трайан Христеа

Элчин сайдууд оролцогчдод КОВИД-19 тэдний улсуудад хэрхэн нөлөөлсөн болон үүний эсрэг авсан нийгэм, эдийн засгийн хэд хэдэн хариу арга хэмжээний талаар товч танилцуулав. Хэд хэдэн улсууд олон янзийн вакцинуудыг гаргахаар ажиллаж байгаа бөгөөд Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Мохиндер Пратап Синг дараа жилийн 2-р сар гэхэд Энэтхэг улс вакциныг гарган авна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн, ЕХ-ны хамтарч ажилдаггүй улсуудын жагсаалт буюу “саарал жагсаалт”-аас Монгол Улс гарах нь гарцаагүй байгаа. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Трайан Христеа тэрээр хэлэхдээ: “бид тун удахгүй энэ асуудал сайнаар дуусахыг харна гэдэгт итгэлтэй байна”.
 
Богино хугацааны завсарлагын дараа дараагийн дугуй ширээний уулзалтыг Ньюком группын Хөрөнгө оруулалт хариуцсан захирал, хатагтай М.Намуун “Ногоон эдийн засгийн өсөлт ба ногоон санхүүжилт” сэдвийн хүрээнд удирдан оролцов. Ньюком групп нь Монголын ногоон эрчим хүчний тэргүүнд эгнээнд ажиллаж байгаа юм.  Ньюком групп нь Монголын анхны ногоон эрчим хүчний төслийг Говийн бүсэд эхлүүлсэн ба мөн бусад хэд хэдэн төслүүдийг хэрэгжүүлж байгаа юм.
Дугуй ширээний уулзалтанд дараах төлөөлөгчид оролцов:

  • АХБ-ны Зүүн Азийн газрын Хотын хөгжлийн ахлах мэргэжилтэн ноён Арнауд Хекманн
  • Ногоон цаг уурын сангийн Үндэсний зөвлөх Др. З.Батжаргал
  • Монголбанкны Ерөнхий эдийн засагч Др. Д.Ган-Очир
  • Ньюком группын Хөрөнгө оруулалтын захирал Э.Орчлон
  • Хас банкны Эко банкны газрын захирал Г.Туул


Төлөөлөгчдийн үзэж байгаагаар уур амьсгалын өөрчлөлт нь холын ирээдүйн асуудал биш бөгөөд харин энэ нь өнөөдөр энэ улсад нөлөөлж байгаа асуудал буюу цөлжилт аль хэдийн бэлчээрийн газрыг хорогдуулаад эхэлчилсэн байна. Монгол Улс “хатаж” байна. Монгол Улсад 2030 он гэхэд хэд хэдэн ногоон зорилтыг хангахад 13 тэрбум ам.доллар шаардлагатай. Энэ нь хэдийгээр их хэмжээний сонсогдож байгаа ч гэсэн 8-9 орчим тэрбум ам.доллар нь бэлэн байхаар тооцож байгаа ба Др. Батжаргалын үзэж байгаагаар бид дээрх зорилтыг хангах 80-90 хувийн боломж байгаа юм.  Монголбанкны зүгээс Ногоон зээлийн статистикийг бүртгээд эхэлсэн бөгөөд удахгүй байгаль орчин, нийгмийн эрсдэлийн үнэлгээг хийх аргачлалыг боловсруулан гаргахаар ажиллаж байна. Одоогоор Ногоон зээл нь Монгол Улсын хэмжээнд нийт зээлийн дөнгөж 2.2 хувийг бүрдүүлж байна.
 
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал нь маш төвөгтэй бөгөөд нийгмийн бүхий л салбарын оролцоог шаардаж байдаг. “Тиймээс хувийн салбарын болон төрийн уялдаа холбоо илүү үр дүнтэй ажил хийхэд чухал ач холбогдолтой юм” гэж ноён Хекманн онцлов.
 
Сар бүрийн уулзалтын талаарх илүү их мэдээллийг доорх холбоосноос авна уу.

1. Редакторын бүрэн хэмжээний тэмдэглэл
2. Эдийн засгийн төлөв (Монгол хэлээр) - Б.Лхагвасүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч
3. Ногоон санхүүжилтэд оролцох Монголбанкны үүрэг (Англи хэлээр) - Д.Ган-Очир, Монголбанкны Ерөнхий эдийн засагч



After the meeting, a Networking Event was held at the Brussels Belgian Beer Cafe.