Sainshand Salkhin Park LLC
Төслийн нэр: Сайншанд Салхин Парк
Төсөл боловсруулагч: “Сайншанд Салхин Парк”ХХК
Эрчим хүч худалдан авагч: Диспетчерийн Үндэсний Төв Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ компани
Салхины хурд: 80 метрийн өндөрт ≥7,7 м/сек
Хүчин чадал: 55 МВт
Улаанбаатар хотоос 460 км алслагдмал Дорноговь аймгийн Сайншанд хотын ойролцоо Сайншандын салхин паркийг байгуулахаар Сайншанд салхин парк ХХК нь 2009 онд байгуулагдсан. Төслийн үр дүнд, 121 сая ам. долларын шууд хөрөнгө оруулалт Монгол улсад хийгдэхээс гадна шинээр бий болгох ажлын байр, татвар төлөлт болон байгальд ээлтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэж байгаа нь орон нутгийн болон үндэсний хэмжээнд эдийн засгийн эерэг нөлөөг үзүүлж байна.
Жилд 215 сая кВт/ц цэвэр эрчим хүчийг төвийн бүсийн сүлжээнд нийлүүлнэ.
- Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлээс бий болгох 222 мянган тонн хүлэмжийн хийг агаар мандалд ялгарахаас сэргийлнэ.
- Жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгаан хэрэглээтэй тэнцэх ногоон эрчим хүч үйлдвэрлэнэ.
- Жилд хэмнэх цэвэр усны хэмжээ 2 сая орчим шоо метр цэвэр ус хэмнэнэ.
- Жилд хэмнэх нүүрсний хэмжээ 78 мянга гаруй тонн нүүрсний хэрэглээг бууруулна.
- Төвийн бүсийн системийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.
- Говийн бүсэд цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгоно
- Чойр-Айраг-Сайншанд-Замын Үүд чиглэлийн бүс нутгийн эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлнэ.
- Төслийн нийт хөрөнгө оруулалт 121 сая ам.доллар
Уг төсөл нь 55 МВт суурьлагдсан хүчин чадал бүхий жилд 100 мянга гаруй айл өрхийн цахилгааны хэрэглээг хангахуйц ногоон эрчим хүч үйлдвэрлэн 200 мянга гаран тонн нүүрс хүчлийн хий агаар мандалд ялгарахаас сэргийлэх юм .
Services
Renewable energy - Produce energy
Address
-
14210-Ulaanbaatar city, Mongolia, Sukhbaatar district, 1-r khoroo, Jamyan Gun street,
Meru Tower-306
Contact
- Telephone: +976 7505 0055
- E-Mail: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй.