BCM APRIL 2020 MONTHLY MEETING RECAP
МБЗ-ИЙН 4-Р САРЫН БҮХ ГИШҮҮДИЙН УУЛЗАЛТЫН ТОЙМ
The Business Council of Mongolia’s (BCM) Monthly Meeting was held on 30 April 2020 through the Zoom e-conference platform, with BCM Chairman B.Byambasaikhan hosting for around 80 participants, presenters, and panelists.
Due to the preventative measures on restricting public gatherings enacted by the government to prevent the spread of COVID-19, this was our second Monthly Meeting was conducted online.
The government has extended its state of heightened alert to May 31, including flight suspensions.
Managing Partner at Avinex Partners LLP and BCM Board Director Ms. B.Solongoo gave a presentation covering the state of heightened alert, its implications on labor relations, and the stimulus package. She covered the various tax discounts and exemptions enacted by the government.
Executive Director of the Mongolian National Chamber of Commerce and Industry Mr. Duuren called on all businesses to actively participate in and support its demonstration calling on the government to do more to protect jobs and businesses. In order not to gather crowds, the novel protest featured workers leaving their work equipment in Sukhbaatar Square and other downtown spaces, combined with an online social media wave. Over the past 100 days, 46,000 thousand people in Mongolia have lost their jobs.
Parliament recently approved a bill to implement seven projects in cooperation with the Green Climate Fund. The GCF’s Director of Extern Affairs Dr. S.Oyun briefed attendees on what actions we can take to harmonize actions to address the double-crisis of climate change and the coronavirus, emphasizing that we should focus on a green recovery.
Businesses are adapting to new norms. Ms. Munkhjin from E&Y touched on what businesses around the world are doing to adapt to the times, noting that now is an opportune time to focus on brand integrity. We are also likely to see long-term changes in flexible work culture and adoption of automation and digital solutions. See how resilient your organization with E&Y’s free Enterprise Resiliency tool. Mr. Batbaatar from E&Y also gave us more info tax policies in Mongolia during the coronavirus, including the various resolutions and definitions of various terminology used in them.
The second segment of the e-conference was held as a panel discussion among Mongolian expats abroad who shared their experiences on measures their employers are taking in these times.
On the panel were:
- Ms. S. Tserendolgor, Recruiter, Corporate at Amazon Japan
- Ms. A.Bayarmaa, Young Professional, ADB Manila
- Ms. Uuganaa Ramsay, School Partnership Officer, FOCUS West, Scotland
- Mr. S. Orgil, Investment Banking Associate at Moelis & Company
- Mr. R. Javkhlant, Senior Manager, Daelim Industrial, Seoul
Panelists joining in from all around the world working in education, investment, HR, and non-government gave us a clue as to what the situation is in their respective situations. Employers are adopting new and unique ways to keep businesses and operations running, regardless of the sector. Almost everyone nowadays is becoming more familiar with digital solutions to teamwork and management. Organizations being proactive and resilient mean that productivity will be maintained, and these lessons will live on even after the pandemic.
To read the Editor’s full notes form the meeting, click here.
To view presentations from the meeting, see below.
- B.Solongo: Covid-19 and the legal environment (Mongolian)
- Munkhjin: Covid-19 industry markets overviews (English)
- Batbaatar: Introduction to the government’s tax policy amid the coronavirus (Mongolian)
- S.Oyun: Green Climate Fund and Covid-19 (English)
Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ)-өөс сар бүр зохион байгуулдаг Бүх гишүүдийн уулзалт 4-р сарын 30-ны өдөр Зүүм платформ дээр явагдлаа. Тус уулзалтыг МБЗ-ийн УЗ-ийн Дарга Б.Бямбасайхан удирдаж нийт 80 гаруй оролцогчидтой явагдав.
Уулзалт хоёр хэсгээс бүрдсэн ба эхний хэсэгт Авинекс Партнерсийн Үүсгэн байгуулагч, хуульч Б.Солонгоо Монгол улсын Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тоймлон хүргэж тус шийдвэрүүдийн эрх зүйн статусын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
МҮХАҮТ-ын Дарга Т.Дүүрэн тус танхимаас зохион байгуулж буй “Май 1 Монголын ажилтай иргэдийн төлөө нэгдэцгээе!” цахим жагсаалын зорилго, удирдамж зэргийг танилцуулж бизнесийн байгууллагуудыг нэгдэхийг уриалав. Монгол улсад сүүлийн 100 хоногт 46,000 хүн ажлын байраа алдсан судалгаа байна.
Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилттэй 7 төслийг Засгийн газар баталсан ба тус сангийн Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Оюун эдийн засгийг сэргээх арга хэмжээ авахад тогтвортой, байгальд ээлтэй “ногоон” арга хэмжээ авах шаардлагатай байгааг сануулж нийт гишүүдэд тус сангаас дэвшүүлж буй шийдлүүдийн талаар мэдээлэл өгөв.
Коронавирусээс болж дэлхий дахинаа “шинэ норм” үүсч байгаа талаар EY-ийн Б.Мөнхжин захирал танилцуулж бизнесүүд хэрхэн дасан зохицож байгаа, ялангуяа энэ хүнд цаг үед брендийн ноён нуруу чухал болохыг тодотгов. Цаашдаа хүмүүсийн ажиллах хэлбэрт автоматжуулалт, зайнаас ажиллах уян хатан шийдлүүд салшгүй нэг хэсэг болох ба “байгууллагын тэсвэрлэлт” хэмээх ойлголтын тухай ярилцаж EY-аас санал болгож буй шийдлийг танилцуулав. EY-аас мөн Э.Батбаатар менежер Засгийн газраас хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх ажлын хүрээн дэх татварын заалтуудын талаар дэлгэрэнгүй тайлбар хүргэв.
Уулзалтын хоёрдугаар хэсэг хэлэлцүүлэг хэлбэрээр зохион байгуулагдсан ба олон улсын нэр хүндтэй байгууллагуудад ажиллаж байгаа Монгол залуус өөрсдийн ажил олгогчийн зүгээс коронавирусын дэгдэлтийг хязгаарлах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, зайнаас ажиллах технологийн шийдлүүд, арга барилынхаа талаар туршлага солилцов. Хэлэлцүүлэгт:
- Япон улс дах Амазон компанийн Хүний нөөцийн мэргэжилтэн С.Цэрэндолгор
- Азийн хөгжлийн банкны Манила дах оффисын Залуу Мэргэжилтэн А.Баярмаа
- Шотланд улсын Фокус Уэст сургалтын байгууллагын төлөөлөгч Ууганаа Рамзи
- Лондон хотод байршилтай Моелис энд Компани хөрөнгө оруулалтын мэргэжилтэн С.Оргил
- БНСУ-ын Дайлим Индустриал компанийн ахлах менежер Р.Жавхлант нар оролцов.
Хэлэлцүүлэгт оролцсон оролцогчид боловсрол, хөрөнгө оруулалт, хүний нөөц, олон улсын байгууллага гэх мэт салбар салбараас оролцсон төлөөллөөс бүрдсэн нь хэлэлцүүлгийг сонирхолтой болгож байв. Ялангуяа Монголын бизнесийн байгууллагууд энэ цаг үед авч хэрэгжүүлж болох зөвлөгөө, шийдлүүдийн талаар туршлага солилцов.
Уулзалтын дэлгэрэнгүй тэмдэглэлийн эндээс Англи хэл дээр уншина уу.
Уулзалтын үеэр танилцуулсан презентаци:
- Б.Солонгоо - КОВИД-19 ба хууль эрх зүйн орчин (Монгол хэл дээр)
- Мөнхжин - КОВИД-19 ба зах зээлийн тойм (Англи хэл дээр)
- Батбаатар - Засгийн газрын Коранавирусын үеийн татварын бодлогын танилцуулга (Монгол хэл дээр)
- С.Оюун - КОВИД-19 ба Уур амьсгалын ногоон сан (Англи хэл дээр)