Meeting between the Executives of the Business Council of Mongolia and the Development Bank of Mongolia

Business Council of Mongolia’s (BCM) Board of Directors and and Development Bank authorities met on March 25 and discussed possible future cooperation. 

Board of Directors expressed their views on the possibility of further cooperation between the private sector and the Development Bank and discussed further cooperation with the Development Bank in the framework of the New Revival Policy and other projects and programs. In addition, it was agreed that the Development Bank should develop and improve its governance, strengthen its human resources, and should have sufficient financial resources to successfully implement major projects and programs.

In the near future, BCM plan to hold its Monthly Meeting in cooperation with the Development Bank and other relevant organizations on a wider range of topics. The meeting will also discuss and bring the views of experts and professionals on the challenges facing the Development Bank, and international experiences that overcome similar issues.

The first law of the Development Bank was approved in 2011 and amended in 2017.

2011 law of the Development Bank had two major functions. These include:

  1. The State Great Khural shall provide loans to finance major development projects and programs in Mongolia, and the list of projects and programs to be financed shall be approved by the State Great Khural at its annual spring session.
  2. It is stated that the draft approved by the Parliament will be approved by the Government in detail, but the repeal of these provisions in 2017 has led to the      current difficult situation.

 At the end of 2021, the Bank of Mongolia conducted an asset quality inspection of the Development Bank and officially concluded that more than 55 percent of loan assets were non-performing. In addition, most of the non-performing loans issued today were allocated between 2017 and 2021.

Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ)-ийн Удирдах Зөвлөлийн гишүүд болон Хөгжлийн Банкны удирдлагууд хувийн хэвшлийг хэрхэн дэмжих мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрхэн хамтран ажиллах болон бусад асуудлаар санал солилцсон уулзалтыг 3 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулав.

 Хувийн хэвшлийн байгууллагууд Хөгжлийн банктай цаашид хэрхэн хамтран ажиллах боломжийн талаар МБЗ-ийн Удирдах Зөвлөлийн гишүүдээс санал хүсэлтээ илэрхийлж, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд болон бусад төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөгжлийн Банктай цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцав. Түүнчлэн, Хөгжлийн Банк нь  цаашид Засаглалын хувьд төлөвших, Боловсон хүчнээ чадавхижуулах, томоохон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд санхүүгийн Хангалттай нөөцтэй байх  ёстой зэрэг асуудлаар санал нэгдэв.

 Мөн МБЗ-нь ойрын хугацаанд гишүүддээ зориулсан сар бүрийн уулзалтаа Хөгжлийн Банк, бусад холбогдох байгууллагуудтай хамтран илүү өргөн хүрээг хамарсан сэдвээр хийхээр төлөвлөв. Уг уулзалтын хүрээнд Хөгжлийн банкинд тулгараад буй асуудлын гарц, цаашдын үйл ажиллагааг хэрхэн зөв оновчтой авч явах, бусад улсад ижил төстэй байдлаас хэрхэн гарсан талаарх олон улсын туршлагын талаар мэргэжилтнүүдийн санал бодлыг мөн сонсох юм.

Хөгжлийн Банкны өнөөгийн нөхцөл байдал

Хөгжлийн банкны анхны хууль нь 2011 онд батлагдаж 2017 онд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Хөгжлийн Банкны 2011 оны хууль хоёр том чиг үүрэгтэй байсан. Үүнд:

  1. УИХ-аас Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ жил бүрийн хаврын чуулганаар батална.
  2. УИХ-ын баталсан төслийг Засгийн газар нарийвчилж батална хэмээн заасан байдаг ч 2017 онд уг заалтуудыг хүчингүй болгосноор өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүсэхэд хүргэжээ.

2021 оны сүүлээр Монголбанкнаас Хөгжлийн банкинд активын чанарын шалгалт оруулсны үндсэн дээр 55 гаруй хувийн зээлийн актив чанаргүй болсон гэсэн албан ёсны дүгнэлт гаргасан. Түүнчлэн өнөөдөр үүсээд байгаа чанаргүй зээлийн ихэнхийг 2017-2021 оны хооронд олгосон байна.