December Monthly Meeting Recap in cooperation with IFC



The Business Council of Mongolia’s (BCM) Monthly Meeting was held online on 3 December 2020 using the Zoom platform, with Chairman Ts.Tumentsogt hosting for an audience of around 80 people.

Since the first cases of community transmission in November, Mongolia entered a strict lockdown, which was extended until December 10th.

The theme of the December Monthly Meeting was “Trade Facilitation and Investor Protection.”

World Bank Country Manager for Mongolia Mr. Andrei Mikhnev started off the meeting by introducing the recent projects conducted by the IFC.

One such project is the Mongolia Trade Information Portal (MTIP), which is set to go live on December 11. MTIP Team Leader Mr. Paul Schmidt from Nathan, Inc. elaborated more on this project. The portal provides all information required by the government, ministries, agencies, and regulators for cross-border trade. It features almost 400 legal documents, measures, and procedures that are especially useful for people and organizations seeking to engage in export or import. After its launch on December 11, the Mongolian Customs General Agency will be responsible for its maintenance and upkeep. 

Next up we had Ms. Dugeree Jigjidmaa, Senior Private Sector Specialist at the IFC, and she explained the aspects and conclusions of the Mongolia Time Release Study. The purpose of the study was to determine how long it takes for a good to arrive at its final destination once it crosses into Mongolia at the border, or conversely, how long it takes for an export item to cross out of Mongolia after beginning its journey. It also provides conclusions on areas of deficiency when it comes to logistics, customs, and border inspection. Presentations in both English and Mongolian are provided below.

Last but not least, we had Mr. Natsagdorj Dashdemberel, Head of the Investment Policy and Coordination Department of the National Development Agency, who introduced us to Mongolia’s Systemic Investor Response Mechanism (SIRM). SIRM is a platform for more efficient dispute resolution and investor protection. It is a comprehensive system that brings together a complainant, the related office, relevant organization, the organization with decisive rights and function, and the Investor Protection Council (IPC). It aims to resolve issues before they turn into disputes that may need to be decided by a court or arbitration. Complainants will receive a reply with 30 days. Visit ipc.gov.mn to check out the system.

More information on the topics discussed can be found in the Editor’s full notes from the meeting, as well as the presentations linked below:

1. MTIP project - Nathan Inc.
2. Mongolia time release study - 2019 in English
3. Mongolia time release study - 2019 in Mongolian
4. SIRM IT system - N.Dashdemberel
5. Editor’s full notes
 


МОНГОЛЫН БИЗНЕСИЙН ЗӨВЛӨЛИЙН 2020 ОНЫ 12-Р САРЫН БҮХ ГИШҮҮДИЙН САРЫН УУЛЗАЛТ

Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ)-ийн Бүх гишүүдийн сарын уулзалт нь 2020 оны 12-р сарын 3-ны өдөр Zoom платформыг ашиглан онлайнаар зохион байгуулагдсан бөгөөд Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт удирдан 80 орчим гишүүдийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулагдав.

11-р сард олон нийтийн дунд анхны халдвар гарсан тохиолдлоос хойш олон нийт хатуу хорио цээрийн дэглэмд орж, 12-р сарын 10 хүртэл хорио цээрийг сунгаад байна.
11-р сарын уулзалтын сэдэв нь “Худалдааг хөнгөвчлөх, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах” байв.

Дэлхийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч ноён Андрей Михнев ОУСК-ийн сүүлийн үед хэрэгжүүлж буй төслүүдийн талаар танилцуулж уулзалтыг эхлүүлэв.
Ийм төслүүдийн нэг бол Монголын худалдааны цахим мэдээллийн сан (МХЦМС) бөгөөд 12-р сарын 11-нд шууд дамжуулагдах гэж байна. МХЦМС-ийн багийн ахлагч Натан, Инк компанийн ажилтан ноён Пол Шмидт энэ төслийн талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлав. Энэхүү цахим сан нь Засгийн газар, яамд, агентлагууд, зохицуулагч байгууллагуудаас хил дамнасан худалдаанд шаардагдах бүх мэдээллийг агуулна. Экспортлох, импортлохыг зорьж буй хүмүүс, байгууллагуудад нэн хэрэгтэй 400 шахам хууль эрх зүйн баримт бичиг, арга хэмжээ, журмыг багтаасан болно. 12-р сарын 11-нд ашиглалтад орсны дараа мэдээллийн санг Монголын Гаалийн Ерөнхий газар хариуцах болно.

Үүний дараа ОУСК-ийн хувийн хэвшлийн ахлах мэргэжилтэн, хатагтай Д.Жигжидмаа нь худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр-цаг хугацааны судалгааны ажлын дүгнэлтийг тайлбарлав. Судалгааны зорилго нь хилээр Монгол руу нэвтрэн орсны дараа бараагаа эцсийн цэг дээр хүрэхэд хэр удаан хугацаа шаардагдах, эсвэл эсрэгээрээ экспортын бараа ачигдсаны дараа Монголоос гадагш гарахад хэр хугацаа шаардагдахыг тодорхойлох явдал байв. Мөн ложистик, гааль, хилийн хяналт шалгалтын үеийн дутагдалтай талуудын талаар дүгнэлт гаргасан байна. Монгол, англи хэл дээрх илтгэлүүдийг дор хавсаргав.

Эцэст нь Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Н.Дашдэмбэрэл нь Хөрөнгө оруулагчийн гомдол шийдвэрлэх механизм цахим системийг (SIRM) -ийг танилцуулав. SIRM нь маргааныг илүү үр дүнтэй шийдвэрлэх, хөрөнгө оруулагчдыг хамгаалах платформ юм. Энэ бол гомдол гаргагч, холбогдох газар, холбогдох байгууллага, шийдвэрлэх эрх, чиг үүрэг бүхий байгууллага, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл (IPC) -ийг нэгтгэсэн цогц систем юм. Энэ нь шүүх эсвэл арбитрын шийдвэрлэж болзошгүй маргаан болж хувирахаас өмнө асуудлыг шийдвэрлэхэд чиглэгддэг. Гомдол гаргагчдад 30 хоногийн хугацаатай хариу өгөх болно. Ipc.gov.mn хаягаар зочилж дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.

Хэлэлцсэн сэдвүүдийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг уулзалтын бүрэн тэмдэглэл мөн доор доорх танилцуулгаас авах боломжтой.

1. MTIP project - Nathan Inc.
2. Mongolia time release study - 2019 in English
3. Mongolia time release study - 2019 in Mongolian
4. SIRM IT system - N.Dashdemberel
5. Editor’s full notes
 
 
 
Twitter
Facebook
Website

Must Read